Гадаад хамтын ажиллагаа
БНСУ-ын хамтын ажиллагаатай байгууллагын удирдлагууд Монгол Улсад айлчлан ирж бид бүхэн хамтын ажиллагааны халуун дулаан уулзалтыг зохион байгуулж, амралтын өдрөө өөдрөг, бүтээлч, баяр баяслаар дүүрэн сайхан өнгөрөөлөө. ИНХА коллеж нь Солонгос улсад 5 жагсдаг, жилд 2900 оюутан элсэн суралцдаг, нийт 193000 төгсөгчидтэй, 1958 онд байгуулагдсан 64 жилийн түүхтэй техник, технологийн коллеж юм. Төгсөгчид нь LG, Samsung компаниудад ажиллаж байна. Манай сургуулиас 4 сурагч энэ хичээлийн жилд ИНХА колежид суралцахаар солонгос хэлний бэлтгэлдээ сууж байна. Та бүхэндээ ажлын их амжилт хүсье.
Үйл ажиллагаа маань улам өргөжиж хамтдаа олон сайхан зүйлийг бүтээцгээе.